[1 Feb 2010 | YudaGuN]

Хуучин танилынд уригдав. Олон жил гадаадад амьдарсан бүсгүй. Уулзалгүй удсан болоод тэр үү ам хэл халж, амьдрал ярьж суутал түүний нөхөр, хүүхдүүд нь гэртээ ирж таарав. Бага охин “Mommy, we are home!” гээд ээжийгээ тэврээд авлаа. Том хүү нь мөн адил Англиар нэгэн зүйл шулганана. Бурханы авралаар, нөхөр нь “Юу байна” гэх танил үг хэлэв. Харь сонсдох хүүхдийн шулга ярианд цочирдсон надад Монгол энгийн мэндчилгээ чухам халуун салхи илбэх мэт санагдсаныг нуух юун.


[1 Feb 2010 | Б.Жаргалан]

… Гурван цагийн туршид Пандора гаригаар аялсны эцэст гарч ирэхэд аль хэдийн шөнө дөл болсон байлаа. Бид хэд Пандорагийн талаар ярьсаар л… Саяхны нэгэн тав дахийн орой догдлон байж хэсэг найзуудаа цуглуулаад “Аватар”-ыг үзсэн минь энэ. Сэтгэгдлээ хуваалцах хүсэлдээ автан хэдэн шил шар айраг аваад (яаж зүгээр байхав) нэгнийдээ очсон юм.


[1 Feb 2010 | Ес далан зургаа]
Хэн юу гэв №1

“Ес далан зургаа” сэтгүүлийн “Хэн юу гэв?” булан өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн вебсайтуудад нийтлэгдсэн ярилцлага, нийтлэлийг шүүрдэж, сонирхолтой ишлэлийг цуглуулдаг билээ.


[1 Feb 2010 | Б.Тэнгис]
Монголын чансаа

Монголчууд бид нэг нэгэндээ цаасан малгай өмсгөх дуртай хүмүүс – ямар сайндаа жил бүр оны шилдэг улс төрчөөс авахуулаад оны шилдэг цэвэрлэгчийг хүртэл шалгаруулж байх вэ. Өөрсдийгөө хий хөөргөх ч яах вэ, дэлхий дахинтай өрсөлдөх чадвартай болох нь чухал шүү дээ. Тэгвэл бид чухам хаахна явна вэ?


[17 Jan 2010 | Б.Жаргалан]

Нэг. Өнөөдөр Монгол Улс интернэтэд гарцтай болсны 14 жилийн ой тохиож байна. Нэг л мэдэхэд 14 жил өнгөрч, интернэт гээч буянтай газар бидний амьдралын салшгүй хэсэг болжээ. Жишээ нь, Google.com гэв гэнэт алга болчихвол би бараг яаж амьдрахаа мэдэхээ байна. Ямар нэг асуудал гарвал хамгийн түрүүнд “Google ахдаа” ханддаг болохоор аргагүй шүү дээ. Интернэттэй болсноос хойш миний тархины мэдээлэл хадгалах процесс эрс өөрчлөгдсөн гэж хэлж болно. Урьд нь хэрэгцээтэй гэх мэдээллийг идэвхтэй нь аргагүй цээжилдэг байсан бол харин одоо “Хэрэг гарвал Google-дья” гээд нүдээ аниад өнгөрдөг болж. Шинэ технологи ийм богино хугацаанд хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлнө гэж байх уу?