[1 Feb 2010 | Б.Тэнгис]
Улаанбаатарын номын дэлгүүрүүд

“Ном уншдаг хүн үгүй болжээ” гэж нэг хэсэг их ярьсан ч, нийгэм хөгжихийн хирээр хүмүүс ч сэмхэн уншиж эхэлсэн бололтой. Өдөр бүр өч төчнөөн ном хэвлэгдэж, гадаадад бестселлер болж буй ном зохиол хэдхэн сарын дотор Монгол хэлнээ орчуулагддаг болжээ. Эрэлт сайжирсан тул номын дэлгүүрүүдийн тоо олширч, сонголт нэмэгджээ. Энэ удаад “ЕС ДАЛАН ЗУРГАА” сэтгүүл Улаанбаатар хотын зарим нэг номын дэлгүүрээр зочиллоо.


[1 Feb 2010 | Ес далан зургаа]
Бадарчин АМАЙ: “Би маш азтай хүн!”

2003 онд “Би чамд хайртай” нэртэй анхны цомгоо гаргаж, Монголд электро хөгжмийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан Амай буюу Ж.Золбаярыг дижей, промоутер гэдгээр нь бид мэднэ. Харин энэ удаад “Ес далан зургаа” сэтгүүл дижей Амайг бус, аялагч Амайг онцлохыг хүсч байна. Тэрбээр дөрвөн жилийн өмнө дэлхийг тойрон аялах агуу том зорилго тавин аян замдаа гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд Амай Европыг тойрч, Африк тивийг хөндлөн гулд нь гатлан дэлхийн 60 гаруй улс оронд хөл тавьжээ.


[1 Feb 2010 | Б.Жаргалан]
Монгол сүү юу, Monmilk үү?

Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдах болсон энэ үед хүн бүр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар ярьж байна. Үнэндээ бид энэ талаар сүүлийн хорин жилийн туршид ярилаа: өнгөрсөн жилүүдэд л гэхэд цагаан, ногоон хувьсгал, Атрын III-р аян гэх мэт сүржин нэртэй олон арван төсөл хөтөлбөр, өч төчнөөн хууль тогтоомж батлагдсан билээ. Дарга нар жил бүрийг ямар нэгэн зүйлийг дэмжих жил болгон зарлаж тууз хайчилдаг ч, өнөөх дэмжих гээд байгаа зүйл нь төд удалгүй мартагдаж, ирэх жил өөр сэдэв моодонд орсноор дахиад л тууз хайчилцгаадаг …


[1 Feb 2010 | Б.Жаргалан]
Хамтаар эзэмшихийн ач тус

Эдийн засгийн хямралын үр дүнд хувийн хэвшлийн олон арван корпораци төрийн мэдэлд шилжиж, чөлөөт зах зээлийн үзэл суртлын суурь ганхаж эхэллээ. Учир нь аргамжаагүй зах зээл хямралд хүргэхээс гадна байгаль орчныг сүйтгэж, Мейдофф мэтийн луйварчдыг өөгшүүлэх аюултай байжээ. Вашингтоны хэлцэл буюу Дэлхийн Банк, ОУВС-гаас санал болгодог неолиберал эдийн засгийн дүрмүүд үеэ өнгөрөөсөн гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрч байна. Энэ үед эдийн засгийн харилцааг чөлөөт зах зээлийн бус өнцгөөс харж чадсан Элинор Остром хэмээх (эмэгтэй!) улс төр судлаач Нобелийн эдийн засгийн шагналыг хүртсэн нь анхаарал татаж байгаа юм.


[1 Feb 2010 | Z.Ochir]
Хөрөнгө оруулагчдад бодит бүтээгдэхүүн санал болгоё!

Хэд хоногийн өмнө Хонконг яваад ирлээ. Найзуудынхаа найз нөхөдтэй танилцаж, өдөр бүр ямар нэгэн арга хэмжээнд хамрагдав. Саяхан л гадаад хүмүүстэй танилцахад Монгол гэхээр гайхацгааж, хаана билээ, юу билээ гэцгээдэг байж. Гэтэл Хонконгийн банк санхүүгийн байгууллагад ажилладаг хүмүүс Монголын талаар хангалттай мэдээлэлтэй болсон төдийгүй ямар салбар ирээдүйтэй байна, хаана хөрөнгө оруулвал дээр вэ гэж асуух болжээ. Тэр дундаа Монголын уул уурхай, дэд бүтцийн салбарын ихэд сонирхож байх юм. Зарим нэг нь удаа дараалан Монголд ирсэн гэх. Монгол улс дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон тоглогчдын хараанд хэдийн өртжээ.