[2 Feb 2010 | Б.Жаргалан]
Д.Дорждэрэм: “Хөрөг-Ярилцлага” үзэсгэлэн

2009 оны 11-р сард “ЗанадуАРТ” галерейд тавигдсан зураач Д.Дорждэрэмийн “Хөрөг-ярилцлага” үзэсгэлэнг сонирхлоо. Дорждэрэм хэн нэгнийг бус, өнөөгийн нийгмийн нийтлэг дүр төрхийг харуулахыг зорьжээ. Бүтээлээ туурвихдаа рентген гэрэл зураг ашигласан нь ч учиртай. Технологийн хөгжил нийгэмд яаж нөлөөлж байна вэ, орчин үеийн гэгддэг бүхэн хүнийг яаж эвдэж байна вэ? Эмч нар рентген зургийг хүний биед нуугдсан өвчнийг анагаахын тулд ашигладаг. Харин Дэрмээ хүний дотоод сэтгэлийн зовиурыг рентгенджээ. Тэрхүү зовиурыг анагаах арга байдаг болов уу?


[1 Feb 2010 | Z.Ochir]
Бензин бага иддэг топ 5 автомашин

Улаанбаатар хот нэг хүнд ноогдох өндөр үнэтэй жийпийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэсэн цуу яриа бий. Хотын гудамжаар том, том Ланд, Лексус, Рэйнж Ровер нар сүлжилдэн давхилдахыг харахад энэ нь огт оргүй яриа биш болтой. Бензины үнэ тэнгэрт хадсан энэ үед импортын шатахуунд хатуу валют урсгасаар байх уу? “Ес далан зургаа” сэтгүүл бензин бага иддэг машин сонгохыг уриалахын сацуу шатахуунд хамгийн хэмнэлттэй автомашинуудыг онцолж байна.


[1 Feb 2010 | Kh.Uyanga]
Аткинс бид хоёр буюу турахыг завдсан нь

Саяхан хувцасны шүүгээгээ янзлах санаатай хуучин хувцсаа гаргаж үзтэл арван жилд байхдаа өмсдөг байсан гангарааны минь ганц жийнс гараад ирдэг юм байж. Тухайн үед өдрийн бодол, шөнийн зүүд болон ээж аавыгаа шаналган байж авахуулж байсан санагдана. Анхны болзоо, анхны диско гээд л тэр өмд юу эсийг үзэж, би ч цайрч, цоортол нь өмсөж билээ. Дахиад ганц удаа гангарчих санаатай өнөөх өмдөндөө чихээд үзтэл өвдөг нь дээр минь гацчихдаг юм байна. Арван жил өнгөрсөн болохоор аргагүй дээ гэж бодсон ч, нэг хэсэгтээ толинд харах хүсэлгүй болж, хэдэн өдөр сэтгэлээр унав.


[1 Feb 2010 | YudaGuN]
“Inglourious Basterds”: Тарантино авгын түүхийн хичээл

Эрт урьдын цагт Нацистууд Францыг эзэлжээ… Ийнхүү Квентин Тарантиногийн “Адгийн зулбасгууд” сүүдэр ший эхэлснээр дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үйл явдал шууд утгаар үлгэрчилсэн зохиолд төрөл арилжиж, ер бусын хүүрнэлээр өрнөх нь тодорхой болох шиг.


[1 Feb 2010 | Ес далан зургаа]
Үзүүштэй таван шинэ кино

Айсуй өвлийн хасах гучин хэмийн хүйтэнд орой үдэш дулаан гэртээ тухлан суугаад дарс шимсэн шиг ээ кино үзэх шиг жаргал үгүй. Аз болж оны эцэст олон сайн кино нээлтээ хийдэг тул өнгөрсөн жилийн сүүлээр гарсан үзүүштэй кинонуудыг “Ес далан зургаа” сэтгүүл нэрлэж байна (DVD оруулж ирдэг хүмүүс үүнийг уншвал эдгээр киног заавал захиарай). Харин уншигч Та попкорн, чипсээ нөөцөлж аваад кино үзэхдээ бэлдэх л үлдлээ.