[2 Feb 2010 | Ес далан зургаа]
140 тэмдэгтээр өөрийгөө илэрхийл!

Микроблог төрлийн хамгийн амжилттай яваа сайтуудын нэг болох Твиттер.ком-ын Монгол хэрэглэгчид өдрөөс өдөрт олширсоор байгаа билээ. 140 тэмдэгтэд багтаан “Та юу хийж байна?” гэсэн асуултад хариулах учиртай энэхүү сайтад өөрийн профайл хуудсыг нээснээр санаанд орсон бүхнээ дэлхий нийтэд зарлан түгээж болох гэнэ. Твиттерийн профайлаа вебсайтаар, мессенжерээр болон гар утсаараа шинэчилж болдог нь сайтын хүртээмжийг нэмэгдүүлж, мессежээр харилцаж сурсан хүмүүсийг урвуулж чаджээ. Твиттерчид есөн шидийн сэдвээр бичдэг тул та тэндээс мэдээ, мэдээллээс авахуулаад хов жив, санаа оноо, хэрүүл, чаат буюу юу эсийг олох болно. Энэ утгаараа Твиттер бол мэдээлэл түгээх болон …


[2 Feb 2010 | Ес далан зургаа]
Хийсвэр мөнгөн тэмдэгт

Тусгаар тогтносон улс болгон өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт гаргах эрхтэй ба түүгээрээ дамжуулан эдийн засгаа удирдаж, зах зээлийн харилцааг зохицуулж байдаг. Тийм ч учраас АНУ-ыг долларгүйгээр, БНХАУ-г юаньгүйгээр, Монголыг төгрөггүйгээр төсөөлшгүй. Гэтэл интернэтийн огцом хөгжлийг дагаад зарим нэг интернэт сайт болон цахим тоглоомууд өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтийг гарган хэрэглэгчиддээ санал болгох болжээ. Тухайлбал, Second Life хэмээх цахим тоглоом Линден доллар гэгдэх мөнгөн тэмдэгттэй. Линден долларын арилжаа хийгддэг LindeX хэмээх бирж хүртэл бий. Бодит мөнгөөр Линден доллар худалдан авсан хүмүүс тоглоомын орчинд гүйлгээ хийж, цахим үйлчилгээ, бүтээгдэхүүн худалдан авснаар тоглоомын баатар …


[2 Feb 2010 | Б.Жаргалан]
Д.Дорждэрэм: “Хөрөг-Ярилцлага” үзэсгэлэн

2009 оны 11-р сард “ЗанадуАРТ” галерейд тавигдсан зураач Д.Дорждэрэмийн “Хөрөг-ярилцлага” үзэсгэлэнг сонирхлоо. Дорждэрэм хэн нэгнийг бус, өнөөгийн нийгмийн нийтлэг дүр төрхийг харуулахыг зорьжээ. Бүтээлээ туурвихдаа рентген гэрэл зураг ашигласан нь ч учиртай. Технологийн хөгжил нийгэмд яаж нөлөөлж байна вэ, орчин үеийн гэгддэг бүхэн хүнийг яаж эвдэж байна вэ? Эмч нар рентген зургийг хүний биед нуугдсан өвчнийг анагаахын тулд ашигладаг. Харин Дэрмээ хүний дотоод сэтгэлийн зовиурыг рентгенджээ. Тэрхүү зовиурыг анагаах арга байдаг болов уу?


[1 Feb 2010 | Z.Ochir]
Бензин бага иддэг топ 5 автомашин

Улаанбаатар хот нэг хүнд ноогдох өндөр үнэтэй жийпийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэсэн цуу яриа бий. Хотын гудамжаар том, том Ланд, Лексус, Рэйнж Ровер нар сүлжилдэн давхилдахыг харахад энэ нь огт оргүй яриа биш болтой. Бензины үнэ тэнгэрт хадсан энэ үед импортын шатахуунд хатуу валют урсгасаар байх уу? “Ес далан зургаа” сэтгүүл бензин бага иддэг машин сонгохыг уриалахын сацуу шатахуунд хамгийн хэмнэлттэй автомашинуудыг онцолж байна.


[1 Feb 2010 | YudaGuN]
“Inglourious Basterds”: Тарантино авгын түүхийн хичээл

Эрт урьдын цагт Нацистууд Францыг эзэлжээ… Ийнхүү Квентин Тарантиногийн “Адгийн зулбасгууд” сүүдэр ший эхэлснээр дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үйл явдал шууд утгаар үлгэрчилсэн зохиолд төрөл арилжиж, ер бусын хүүрнэлээр өрнөх нь тодорхой болох шиг.