Онцлох сэдэв

[2 Feb 2010 | Ес далан зургаа]
Хурим: хуримын зочны цензургүй тэмдэглэл

Ноднин жил дөрвөн танил маань хуримаа хийж билээ. Би гэдэг хүн наадам өнгөрөв үү үгүй юу хуримын урилгад дарагдаж, өдөр болгон шахуу Баянгол зочид буудалд суудаг ажилтай болов. Эхний хурим хачин сайхан санагдаж, нулимс унагаах нь холгүй юм боллоо. Хоёр дахь хуримд очихдоо аль хэдийн дөжирчихсөн байв, “Ингэж л байдаг юм, тэгсгээд бүгд тасарцгаагаад дуусдаг юм” ухааны юм бодсон шиг найр дуусахыг хүлээж суулаа. Арваадхан хоногийн дараа гурав дахь хуримд уригдлаа. Эхний хоёр хуримаас ялгагдах зүйл огт байсангүй. Толгой ширээнд заларсан хос солигдож, сүйт бүсгүйн даашинзны загвар үл ялиг өөрчлөгдсөнийг …