Бүтээмж

[2 Feb 2010 | Z.Ochir]
Чавганцын ажлаас ангижрахуй

Өглөө ажилдаа ирээд кофе тавина, и-мэйлээ шалгана, сонин гарчиглана, бичиг цаасаа цэгцэлнэ, ажлынхантайгаа хууч хөөрнө, улс төр ярина, тэгж байтал утас дуугарна, ярина, дээш доош гүйх хэрэг гарна, дахиад и-мэйлээ шалгана, Facebook-ээр эргэлдэнэ, ганц нэг бичиг сачиг төлөвлөнө… нэг мэдэхэд цайны цаг болсон байна. Үдээс хойш дахиад л чухал царайлж сууна, хоол идсэн биш нойр хүрнэ, кофе ууна, судалгаа хийх нэрийдлээр интернэт хэснэ, хажуугаар нь хов сонирхоно, эцсийн бүлэгт арай хийж нэг юм үндсэн ажилдаа орохын даваан дээр дарга дуудна. Даргадаа загнуулж, нэмэлт баахан даалгавар аваад өрөөндөө орж ирэхэд юу …