Спорт

[5 Feb 2010 | Ес далан зургаа]
Derby буюу нэр төрийн төлөөх улангассан тэмцэл

Хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлийг хамгийн ихээр хөөргөдөг үгсийн тоонд дерби хэмээх үг “ГООЛ!” гэдгийн чанх ард бичигддэг билээ. Дерби Дерби Дерби. Энд л хамгийн ширүүн өрсөлдөөн явагдана. Энд л хамгийн их үзэн ядалт хуримтлагдана. Дерби бол сэтгэл хөдлөл, баяр хөөр, гуниг гашуудал… дерби бол тэмцэл юм. Тийм ч учраас хөлбөмбөг сонирхогчид дерби тоглолтыг тэсэн ядан хүлээдэг.