Нүүр » №001, Багана, Хэн юу гэв?

Хэн юу гэв №1

[1 February 2010 | Ес далан зургаа]
“Ес далан зургаа” сэтгүүлийн “Хэн юу гэв?” булан өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн вебсайтуудад нийтлэгдсэн ярилцлага, нийтлэлийг шүүрдэж, сонирхолтой ишлэлийг цуглуулдаг билээ.
Бид  хөрөнгө оруулалтын гэрээнд ажилласны төлөө ямар нэгэн урамшуулал авахгүй.
Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт
2009 оны 10-р сарын 20
Би өөрийн өсч төрсөн дүүрэгтээ нэр дэвшсэн тул яагаад ч 300 хүний санал авсан байх ёсгүй.
Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшсэн Г.Арслан
2009 оны 10-р сарын 22
Төр иргэдээ буудаж хөнөөчихөөд уучлал гуйхгүй байна.
Долдугаар сарын 1-нд амь насаа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр
2009 оны 10-р сарын 23
Монголд болох [Louis Vuitton-ийн нээлтийн] ёслолд [Женнифер Лопес, Мадонна, Жастин Тимберлейк нарыг] оролцоно гэж байсан ч энэ удаад хойшилсон. Мадонна авгай (!?) Монголд очиж чадахгүй гэсний улмаас LV түүнтэй хийсэн гэрээгээ цуцлахаар “сүрдүүлсэн”…
“Өнөөдөр” сонины тэргүүн нүүр
2009 оны 10-р сарын 26
Цагдаа ирэхэд би цээжээрээ нүцгэн байсан учраас хувцсаа өмсөхийн тулд цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн цохисон нь үнэн. Гэмшиж байна.
Дуучин Т.Дэлгэрмөрөн
Шүүх хурал дээрх мэдүүлэг
2009 оны 10-р сарын 28
Монгол орон маань жижигхэн. Ер нь залуу насандаа эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах хэрэгтэй гэж боддог. Тэгээд хөгшрөхөөрөө Монголдоо ирж амьдарвал сайхан юм болов уу.
Дуучин Б.Амархүү
“Нийгмийн толь” сонин
2009 оны 11-р сарын 02
Миний эмээ цайныхаа дээжийг өргөхдөө “Дөрвөд түмний заяа буян дэлгэрэг” гэж ерөөдөггүй байсан.  Харин “Монгол түмний минь заяа түшиг” л гэж залбирдаг байж билээ.
Дуучин С.Жавхлан
2009 оны 11-р сарын 11
Би ямар морьтой зугаалж, хүүхэн унасан биш, тийм ээ.
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр
Сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлага, “Үндэсний шуудан” сонин
2009 оны 11-р сарын 19
“Зоос” банкны дампуурал нь гэнэтийн зүйл биш.
Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж
2009 оны 11-р сарын 20
Хөрөг зураг бол сэтгэлгээний урлаг биш. Ямар ч утга агуулдаггүй.
Зураач С.Насанцэнгэл
2009 оны 11-р сарын 21
Ц.Хулан өнөөдөр биеэ үнэлээд явж болох л байсан. Тэгэлгvй шүлэг бичээд явж байгаа нь авууштай.
Яруу найрагч Б.Галсансүх
2009 оны 11-р сарын 24
Зээл авсан бүхнийг ад шоо үзээд байвал энэ Монголд чинь бизнес хийх хүн үлдэх юм үү.
“Монгол газар” ХХК-ий захирал Ц.Мянганбаяр
“Үндэсний шуудан” сонин
2009 оны 12-р сарын 02
Таван зуун жил хөдөө амьдарчихсан хүмүүс яаж тийм хурдан улаан, ногоон гэрэл цээжлэх юм бэ. Ядаргаа шүү дээ.
“Харанга” хамтлагын дуучин Х.Лхагвасүрэн
“Аптаун” сэтгүүл
2009 оны 9-р сарын дугаар
Дампуурсан комланийн хувьцааг авсан бол хохь нь. Тэр хүн өөрөө л авсан шүү дээ. Ямар бид авахуулчихсан юм биш.
Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү
“Өдрийн сонин”
2010 оны 1-р сарын 19



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.